ЭХЭМҮТ, Хүүхдийн Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан Номын сангийн нээлт болж өндөрлөлөө.
Номын санг үүсгэн санаачлагч Ц.Баяр, М.Энхма болон Колорадогийн Монголчууд, ТВ9 телевизийх нэвтрүүлэгч Б. Баяртулга, Зохиолчдын эвлэлийн хорооны дарга Г. Мөнхцэцэг, зохиолч Ганчимэг, ФМ 103.3-ын хамт олон, АЗ хур номын дэлгүүр, Интерном номын дэлгүүрийн хамт олон зэрэг сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр бий өолсон билээ.
Цаашдаа хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүд маань номын ертөнцөөр аялан өвчнөө ялан дийлэх итгэлээр дүүрэн байна гэдэгт бид итгэлтэй байна.