Ажаа Гэгээн

Ажиа ринбучи нь Монгол лам бөгөөд, Төвдийн лам нар болон Буддагийн багш нарын дунд хамгийн алдартай нэгэн билээ. 2 настайдаа Зонхова ламын аавын дүрээр дахин төрлийг олсон хэмээн Панчин богдоос 20 дахь “Ажиа Дампэй Гялцан” гэж өргөмжлүүлж, Гүнбум хийдийн их ширээний хамба лам болжээ. Ажиа ринбучи нь Буддын гүн ухааны мэргэжсэн багш нараар судар, далд ухааны эрдмийг заалгахаас гадна мөн түүнчлэн Буддын урлахуйн ухааны шашины урлаг, уран барималыг заалгаж байв.
Хятадын соёлын хувьсгалын үеэр Ажиа ринбучи Хятад сургуульд хүчээр суралцаж байсан ба хажуугаар нь Буддын багш нараар нууцаар хичээл номлолоо үргэлжлүүлэн заалгаж байлаа. Мөн тэрээр хөдөлмөрийн зусланд 16 жилийн турш албан хүчээр ажиллаж байжээ.
Соёлын хувьсгалын дараагаар Ринбучи хамба лам сүм хийдүүдийг сэргээн босгож, судар
номыг сэргээн засварласан байна. 1991 онд дараах хэд хэдэн төслүүдийг  эхлүүлсэн
байна. 
Үүнд:
  1. Гүнбумын улаан загалмайн нийгэмлэг.
  2. Орон нутгийн гамшигийн эсрэг тусламжийн төсөл.
  3. Төвдийн анагаах ухааны институтын лам нараар удирдуулсан тосгоны эмнэлэг байгуулах
  4. Тосгоны хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулах зэрэг олон ажлыг хийж байсан.
1998 онд Төвдийн улс төрийн хурцадмал байдлын улмаас Ажиа ринбучи өөрийн сүсэг бишрэл, үйл хэрэгтээ үнэнч байхын учир буулт хийлгүй  дүрвэн  гарсан юм. Ингээд АНУ-руу дүрвэн гарч Калифорния мужийн Милл-валлей хотод очиж “Энэрэл нигүүлсэлийн төв” /TCCW/ төвийг үүсгэн байгуулсан. Үүний дараа 2005 онд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Индиана мужийн Блумингтонд “Төвд-Монголын Буддын соёлын төвийн /TMBCC/”-н захиралаар Ринбучиг томилсон байна. Одоогоор дээрх хоёр төвийн үйл ажиллагааг зэрэг удирдаж байгаа бөгөөд энэ хоёр төв нь Төвд - Монголын  урлаг соёл, Буддын сургаалийг дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
2010 онд Ринбучи Родэл прэсс сэтгүүлд “Лууг даван тэссэн нь” гэсэн гарчигтай өөрийн дурдатгал номыг гаргасан Монгол хэлнээ “Цагийг бэлэгдэгч наран чөлөө номоо орчуулан олны хүртээл болгосон. Тэрээр одоо “Цусны эмгэг, хорт хавдараар өвдөж шаналж буй монгол хүүхдүүд хийгээд Энэтхэг дэх Төвдийн дүрвэгдсэдэд  зориулж  буяны тусламжийн үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр Ринбучи Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэд Монгол хүүхдүүдэд зориулсан “Цусны эмгэг, хорт хавдрын оношлогоо эмчилгээний төвийг барьж байна. 2013 онд дуусгах уг эмчилээний төв нь 50 ортой үүнд: 20 ширхэг 1 ортой өрөө (1 өрөө дотроо сахиур нарт зориулсан ортой) 10 ширхэг 2 ортой өрөөтэй  байх болно.
2010 оны 6 сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан конференцид Ринбучи өөрийнхөө илтгэлд энэрэл нигүүлсэлийг тайлбарлахдаа:
“Энэрэл нигүүлсэл бол зөвхөн бясалгал хийгээд залбирал биш, харин энэрэл нигүүлсэл бол өдөр тутмын амьдралын ёс жаяг байх ёстой. Өөрөөр хэлбэл ариун орон гэдэг бол төсөөлөл биш бөгөөд бид үнэнг эрэлхийлж, Нирван дүр доторх Самсара-г өөрчилснөөр дэлхий дээрх диваажинг бид бүтээх юм” гэж айлдсан байдаг.

No comments:

Post a Comment