Wednesday, December 16, 2015

Манал Бурханы ном хурна

​Билгийн тооллын Шинийн 8 бүр 18:00 цагт ЭХЭМҮТөвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байранд Номын өргөөнд Манал Бурханы ном хурж, тарнийг тоолон бясалгал хийдэг билээ. 12 дугаар сарын 18 нд  та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Байршил: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байр

Холбоо барих Утас: 99717236, 99092376

Monday, December 14, 2015

Швед улс дахь монголчуудын холбооны гишүүдээс хандив өргөлөө.

Швед улс дахь монголчуудын холбооны гишүүдээс 2700 кроныг Хүүхдийн цусны эмгэг, хавдарын эмнэлэгт ханивласанд талархал илэрхийлж цаашдын ажил үйлст Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ-ын зүгээс ажил үйлст нь амжилт хүсэж байна.
Хандивлагчид: Баярын Бямбадорж, Санжжавын Баясгаланбаяр, Сиддээгийн Сүхбаатар, Санжаагын Алтанхүү, Дамбажамцын Оюун-Эрдэнэ, Дэмэдийн Эрдэнэчимэг, Сарантуяагын Нямбаажав, Бяруузанын Бат-Орших.

Tuesday, December 1, 2015

ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ АВАХ ЁСОН ОРШВОЙ

ИХ ХӨЛГӨНИЙ ТЭТГЭН АРИУТГАХ САХИЛ АВАХ ЁСОН ОРШВОЙ
Санжай чойдан цогчог ла
Жанчүв вардү жавсү чи
Дагдан шандон дүвла дү
Даггий жанчүв сэмжэд до

Чогжү дагна шүгба ий
Санжай жанчүв сэмба сон
Даггий зогбий жанчүв чир
Дэннай жанчүв сэмжэд до /3 удаа/

Тамжад дүни саши даг
Сэгма ласог мэдба дан
Лаггил дарням биндэръяа
Раншин жамбор найжүр жиг

Лхадан ми-ей чодбий зай
Ойсу шамдан иджий брүл
Гүнсан чодбрии лана мэд
Намхай хамгүн чавжүр жиг


Sunday, November 29, 2015

Тэгчин Сожин сахил хүртээнэ.

​2015 оны 12 дугаар сарын 5 буюу Билгийн тооллын зулын 25 Богд ламын мэндэлсэн өдөр. Өглөөний 6 цагт Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ - ын Номын өргөө (ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Сургалт, судалгаа, эмч мэргэжилтний байр)-нд 1 өдрийн Тэгчин Сожин сахилыг Гэлэн Лувсан Зундуй хүртээх тул сүсэгтэн та бүхнийг урьж байна.
Анхаарах зүйл: Энэхүү сахилыг өглөө алганы зураас харагдах төдий үүрээр авч дараа өдрийн нар мандах хүртэл сахина.
Сахил хүртэх хүн өглөө босоод юм идэхгүй, ярихгүй, биедээ чимэг зүүлт, элдэв үнэртэн түрхэхгүй хувийн ариун цэвэрээ сахин ирнэ.
Хаяг: Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх Сургалт судалгаа, эмч мэргэжилтний байрны 2 давхарт Номын өргөөнд.
Холбоо барих утас: 99717236, 99092376