Sunday, July 24, 2016

HAPPY TOOTH ХӨТӨЛБӨР


       Сайн байцгаана уу? 

       Манай байгууллагаас зохион байгуулж буй HAPPY TOOTH хөтөлбөрийн
       хүрээнд 2016 оны 8 сарын 1-3 ны өдрүүдэд Япон улсын шүдний эмч, 
       мэргэжилтнүүд үнэ төлбөргүй

Wednesday, April 20, 2016

Хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд зориулж Номын хандивын аяныг зарлаж байна.

ЭХЭМҮТ, Хүүхдийн Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт өвчиндөө шаналан хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулан "Номын хандивын аян"-ыг зарлаж байна. Хэсэгхэн зуурч болов эмнэлэгийн өрөөнөөс гарч өвчнөө умартан номын ертөнцөөр аялан ялан дийлэх итгэлийг, урам зоригыг өгцгөөе.
Хүүхдэд зориулсан тоглоом, ном, үлгэр, комик номуудыг та хандивлах боломжтой.
Хаяг: ЭХЭМҮТ дэргэдэх Цусны эмгэг, хавдрын эмнэлэг, Сургалт судалгаа, зочин эмч мэргэжилтний байр, 2-р давхарт
Холбоо барих дугаар: 99717236, 99997433, 99088710, 86002008

Tuesday, April 19, 2016

Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан Номын сангийн нээлт

ЭХЭМҮТ, Хүүхдийн Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан Номын сангийн нээлт болж өндөрлөлөө. 
Номын санг үүсгэн санаачлагч Ц.Баяр, М.Энхма болон Колорадогийн Монголчууд, ТВ9 телевизийх нэвтрүүлэгч Б. Баяртулга, Зохиолчдын эвлэлийн хорооны дарга Г. Мөнхцэцэг, зохиолч Ганчимэг, ФМ 103.3-ын хамт олон, АЗ хур номын дэлгүүр, Интерном номын дэлгүүрийн хамт олон зэрэг сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр бий өолсон билээ. 
Цаашдаа хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүд маань номын ертөнцөөр аялан өвчнөө ялан дийлэх итгэлээр дүүрэн байна гэдэгт бид итгэлтэй байна.

Tuesday, March 22, 2016

Аз жаргалтай амьдралд хөтлөх 15 зөвлөмж

Аз жаргалтай болоод үр дүнтэй амьдарч сурахад хамгийн түрүүнд сэтгэлээ жолоодож сурах явдал юм. Санаа сэтгэл гэдэг сансаны зоргоор жолоодох боломжгүй. Иймээс та дотоод сэтгэл рүүгээ өнгийж хүсэл сэтгэлээ хазаарлаж, хямгадаж сурах хэрэгтэй. Энэ нь энгийн хэллэгээр өөрөө өөртэйгөө ярилцаж Бясалгана гэж ойлгож болно. Бясалгана гэдэг нь нөгөөтэйгүүр өөртөө эерэг дадал зуршил бий болгохын нэр юм. Буддын шашин аз жаргалтай амьдрахын тулд бясалгал хийх нь хамгийн дөт замын нэг хэмээн 2500 жилийн турш номолсоор ирсэн билээ.


1.Бага унт.

Нойрыг унтаж барахгүй, Сэрж барна хэмээх өвгөдийн сайхан үг байдаг.  Орой унтаж эрт босож сурвал таны амьдрал илүү үр дүнтэй, бүрэн дүүрэн болно. Эрүүл саруул амьдрахын тулд 6 цаг унтахад хангалттай байдаг аж. 21 хоногийн турш та тогтмол сэрдэг цагаасаа 1 цагийн өмнө бос. Сайхан унтаж амархад гүн нойр чухал болохоос удаан унтах чухал биш.

Thursday, March 17, 2016

Happy Tooth project in Mongolia


 2015 оны 8 дугаар сард Ажаа Гэгээний хүсэлтээр Шүдний эмчшүдний эмгэг судлалын доктор Япон улсын иргэн Кондо Чихиро Монголд ирсэн бөгөөд манай улсын шүдний эмнэл зүйн өнөөгийн байдлыг судалж уг судалгаанд үндэслэн  “Япончууд бид юугаар туслаж чадах вэ”, “цаашидын бизнесийн боломжууд” зэрэг олон шинэ санааг дэвшүүлсэн юм. Тэрээр өмнө нь Ажаа Гэгээний санаачилан байгуулсан хүүхдийн эмнэлгийн нээлтэнд оролцсон бөгөөд түүний хүүхдийн төлөө зориулж буй чин сэтгэлийг бишрэн өөрийн зүгээс чадах чинээгээр туслах хүсэлтэйгээр ЭХЭМҮТөв Япон улсын хооронд Хүний нөөцийг харилцан сургаж хөгжүүлэх гүүр нь болж байжээ. 
2016 оны 8 сард тэрээр дахин Монголд ирж Happy Tooth project - оо үргэлжлүүлэх билээ.

Кондо Чихиро эмчийн тэмдэглэлийг доорх линкээр уншина уу:



Friday, March 11, 2016

English School of Mongolian сурагчид хандив өргөлөө.

Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ, Цусны эмгэг, хавдрын хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаанд "English School of Mongolia"-н сурагчид хандив өргөлөө. Бяцхан буянтан та бүхэнд сурлагын амжилт хүсье.

Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ
- See more at: http://bikhanzi.com/english-school-of-mongolian-%D1%81%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%D1%87%D0%B8%D0%B4-%D1%85%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%B2-%D3%A9%D1%80%D0%B3%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9/#sthash.KkbA7eb6.dpuf

Saturday, January 16, 2016

Эрүүл мэндийг үзлэг, буян номын үйл ажиллагаа амжилттай явагдлаа

ХУД-ын 12 хороонд Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, буяны үйл ажиллагаа амжилттай явагдлаа.
АШУҮИС, Уламжлалт Анагаахын Институтын эрдэмтэн багш нар маань ХУД-ын 12 хорооны иргэдэд үзлэг оношлогоо хийн, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсох эмч нарыг бэлтгэдэг багш нартаа талархалаа илэрхийлье.
 Бид бүхний үйл ажиллагааг дэмжиж жил бүр өөрсдийн үйлдвэрлэсэн гурилын дээжээр бэлэг барьсан АЛТАН ТАРИА ХХК-ы хамт олондоо талархал илэрхийлье. 

Sunday, January 3, 2016

Вашингтон ДС дахь Монголчуудаас..

АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдарч буй Монголчууд маань эх орондоо байгаа өвдсөн зовсон багачууддаа зориулан явуулсан тоглоом, дусал хийхэд шаардлагатай төхөөрөмжийг Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн хамт олонд Вашингтон хотоос төлөөлөлөн М. Дэлгэрцогт ирж гардуулж өглөө.