Wednesday, March 30, 2016
Tuesday, March 22, 2016
Аз жаргалтай амьдралд хөтлөх 15 зөвлөмж
Аз жаргалтай болоод үр дүнтэй амьдарч сурахад хамгийн түрүүнд сэтгэлээ жолоодож сурах явдал юм. Санаа сэтгэл гэдэг сансаны зоргоор жолоодох боломжгүй. Иймээс та дотоод сэтгэл рүүгээ өнгийж хүсэл сэтгэлээ хазаарлаж, хямгадаж сурах хэрэгтэй. Энэ нь энгийн хэллэгээр өөрөө өөртэйгөө ярилцаж Бясалгана гэж ойлгож болно. Бясалгана гэдэг нь нөгөөтэйгүүр өөртөө эерэг дадал зуршил бий болгохын нэр юм. Буддын шашин аз жаргалтай амьдрахын тулд бясалгал хийх нь хамгийн дөт замын нэг хэмээн 2500 жилийн турш номолсоор ирсэн билээ.
1.Бага унт.
Нойрыг унтаж барахгүй, Сэрж барна хэмээх өвгөдийн сайхан үг байдаг. Орой унтаж эрт босож сурвал таны амьдрал илүү үр дүнтэй, бүрэн дүүрэн болно. Эрүүл саруул амьдрахын тулд 6 цаг унтахад хангалттай байдаг аж. 21 хоногийн турш та тогтмол сэрдэг цагаасаа 1 цагийн өмнө бос. Сайхан унтаж амархад гүн нойр чухал болохоос удаан унтах чухал биш.
Thursday, March 17, 2016
Happy Tooth project in Mongolia
2015 оны 8 дугаар сард Ажаа Гэгээний хүсэлтээр Шүдний эмч, шүдний эмгэг судлалын доктор Япон улсын иргэн Кондо Чихиро Монголд ирсэн бөгөөд манай улсын шүдний эмнэл зүйн өнөөгийн байдлыг судалж уг судалгаанд үндэслэн “Япончууд бид юугаар туслаж чадах вэ”, “цаашидын бизнесийн боломжууд” зэрэг олон шинэ санааг дэвшүүлсэн юм. Тэрээр өмнө нь Ажаа Гэгээний санаачилан байгуулсан хүүхдийн эмнэлгийн нээлтэнд оролцсон бөгөөд түүний хүүхдийн төлөө зориулж буй чин сэтгэлийг бишрэн өөрийн зүгээс чадах чинээгээр туслах хүсэлтэйгээр ЭХЭМҮТөв Япон улсын хооронд Хүний нөөцийг харилцан сургаж хөгжүүлэх гүүр нь болж байжээ.
2016 оны 8 сард тэрээр дахин Монголд ирж Happy Tooth project - оо үргэлжлүүлэх билээ.
Кондо Чихиро эмчийн тэмдэглэлийг доорх линкээр уншина уу:
2016 оны 8 сард тэрээр дахин Монголд ирж Happy Tooth project - оо үргэлжлүүлэх билээ.
Кондо Чихиро эмчийн тэмдэглэлийг доорх линкээр уншина уу:
Friday, March 11, 2016
English School of Mongolian сурагчид хандив өргөлөө.
Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ, Цусны эмгэг, хавдрын хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаанд "English School of Mongolia"-н сурагчид хандив өргөлөө. Бяцхан буянтан та бүхэнд сурлагын амжилт хүсье.
Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төв ТББ
Subscribe to:
Posts (Atom)