Wednesday, April 20, 2016

Хавдартай тэмцэж буй хүүхдүүдэд зориулж Номын хандивын аяныг зарлаж байна.

ЭХЭМҮТ, Хүүхдийн Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт өвчиндөө шаналан хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулан "Номын хандивын аян"-ыг зарлаж байна. Хэсэгхэн зуурч болов эмнэлэгийн өрөөнөөс гарч өвчнөө умартан номын ертөнцөөр аялан ялан дийлэх итгэлийг, урам зоригыг өгцгөөе.
Хүүхдэд зориулсан тоглоом, ном, үлгэр, комик номуудыг та хандивлах боломжтой.
Хаяг: ЭХЭМҮТ дэргэдэх Цусны эмгэг, хавдрын эмнэлэг, Сургалт судалгаа, зочин эмч мэргэжилтний байр, 2-р давхарт
Холбоо барих дугаар: 99717236, 99997433, 99088710, 86002008

Tuesday, April 19, 2016

Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан Номын сангийн нээлт

ЭХЭМҮТ, Хүүхдийн Цусны эмгэг, хавдрын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан Номын сангийн нээлт болж өндөрлөлөө. 
Номын санг үүсгэн санаачлагч Ц.Баяр, М.Энхма болон Колорадогийн Монголчууд, ТВ9 телевизийх нэвтрүүлэгч Б. Баяртулга, Зохиолчдын эвлэлийн хорооны дарга Г. Мөнхцэцэг, зохиолч Ганчимэг, ФМ 103.3-ын хамт олон, АЗ хур номын дэлгүүр, Интерном номын дэлгүүрийн хамт олон зэрэг сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр бий өолсон билээ. 
Цаашдаа хэвтэн үйлчлүүлж буй хүүхдүүд маань номын ертөнцөөр аялан өвчнөө ялан дийлэх итгэлээр дүүрэн байна гэдэгт бид итгэлтэй байна.